Эмэгтэйчүүдээс асууж болохгүй зүйл TOP 3









“MEN are from MARS, WOMEN are from VENUS ” 
( ангарагаас эрчүүд, сугараас бүсгүйчүүд) гэдэг номыг уншиж үзээгүй ч нэрийг нь хараад шууд ямар утгатай ном бэ гэдгийг ойлгох байх.


Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол тэс ондоо.

Яг юугаараа тийм тэс өөр байдаг вэ?

Миний хувьд бүсгүйчүүдийг маш онцгой хүмүүс гэж боддог. Яаж 1 цагийн солонгос драма үзчихээд түүнийхээ талаар 3 цаг тасралтгүй ярьж чаддаг байна? Эрчүүд бид тэгж хэзээ ч чадахгүй.

Ойр хавийнхаа эмэгтэйчүүдийн яриаг сонсож үзсэн үү?
Утсаар хэдэн цаг ярьчхаад утсаа таслахдаа 
“За маргааш уулзаад чухал юмаа ярья” , 
тэгээд уулзчихаад хэдэн цагаар ярьж ярьчхаад 
“ За орой нарийн юмаа мессэжээр бичье”....................... Яаж тийм зүйл байж болох юм гэж эрчүүд бодох байх. Гэхдээ манай бүсгүйчүүд бол сэтгэл хөдлөл, мэдрэмжнээс бүрдсэн хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.

За гол сэдэвтээ орохоос өмнө асуулт асууя.
Хэрэв бүсгүй хүн 
“ Цонхоо хаачихсан чинь будаг үнэртээд үхэх гээд байна, цонхоо нээхээр утаанд угаартлаа.” 
гэвэл та юу гэж хариулах вэ?



Эмэгтэй хүнээс асууж болохгүй 3 зүйл


1.    Та хэдэн кг вэ?




Хэдэн кг вэ гэж асуусан уу? ...................





                      
(congratulation)



Олон залуучууд ингэж асуудаг нь гайхалтай...
Зарим залуучууд маань өөрийгөө буруу зүйл асууснаа ойлгож 
“ Өө тийм үү ерөөсөө тийм харагддахгүй байна”.................. 
гэж хэлсэн ч нэмэр байхгүй гэдгийг санаарай.
Урд чинь сууж байгаа бүсгүй супер модел биш л бол ер нь бие галбирын талаар ярих нь аюултай болов уу.
Бүсгүй хүний бие ийм тийм байх ёстой гэж үргэлж ярьдаг манай хамаатны ах одоог хүртэл ганц бие явж байгаа гэдгийг санаж яваарай.





2.    Юу хийх вэ? Хаашаа явах уу?


Gentlemen  болох гэж тэр бүсгүйгээ хүндэлж байна гэж бодож болно л доо.
Гэхдээ ингэж асууснаас, удирдлагыг гартаа авч, бүсгүйтэйгээ уулзахдаа хаашаа орж, юу хийх вэ гэдгээ төлөвлөөд түүнд санал болгосон нь дээр шүү.
Хэдэн жилийн өмнө нэг номон дээрээс “Томоохон, тансаг рестаронд ороход зөөгч нь угтан хаана суухыг санал болгох нь сонголт хийхэд хүндрэлтэй байдаг хүмүүст их хэрэг болдог. Сонголт хийхэд илүү амар болгож байгаа нь тэр хүнээ хүндэлж байна гэсэн үг” гэж уншиж байсан юм.


Чи өөрөө бүсгүйгээ болзоонд урьсан л юм бол болзоогоо төлөвлөх нь зөв. Хэрвээ юу ч төлөвлөлгүй өндөр өсгийттэй бүсгүйгээ ийшээ тийшээ алхуулж байгаа бол бүсгүйн чинь сэтгэл чамаас бага багаар холдож магадгүй шүү

(хотын төвөөр байдаг хэдэн газруудыг мэдэж байсан нь дээр шүү. http://unclesmen.blogspot.com/search/label/pub%26restaurant )


3: Хэдэн хүнтэй үерхэж үзсэн бэ? 

Яасан? Үерхэж үзээгүй гэвэл чи шагнах юм уу? Зарим залуус маань анхны болзоон дээрээ иймэрхүү алдаа зөндөө гаргадаг. Тэгж асуусныхаа дараа Би хүнтэй үерхэж үзээгүй гэж хэлдэг залуучууд ч их байгаа байх гэж бодож байна. 

Өөрийнхөө хүнтэй үерхэж үзээгүйг гайхуулах гээгүй л юм бол тиймэрхүү юм ярьсны хэрэггүй шүү. Тэглээ гээд би тийм тийм охидуудтай ингээд тэгээд бла бла бла гээд байвал.... Хэлэх ч үг алга даа

Үүнээс гадна асуусан зүйлээ дахин дахин асуух ,уурласан бүсгүйгээс юм чинь ирчихсэн юм уу гэж асуух гэх мэт эрчүүдийн хэлж болохгүй үгс, асуултууд олон байгаа ч эрчүүддээ дэндүү их хориг тавимааргүй байгаа учраас өнөөдөртөө ингээд дуусгая даа.
Дараагийн удаа 

"болзоход хэцүү бүсгүйчүүд" ийн

талаар ярилцъя


А: Цонхоо хаахаар будагны үнэр үнэртээд , цонхоо онгойлгохоор нил утаа орж ирээд үхлээ!

1 хариулт=>Бүсгүй : Яана! Чи тэгээд зүгээр үү?
 2 хариулт=> Залуу : Цонхоо тал онгойлгочих уу?


Ихэнх эрчүүд энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж боддог.Гэвч тухайн бүсгүйнхээ сэтгэл санаа болоод нөхцөл байдлыг ойлгож хуваалцах нь чухал байдаг.



Манай FACEBOOK хуудасанд LIKE дарснаар та шинэ
мэдээлэлийг хурдан авах боломжтой



Comments

Post a Comment