Залуу насанд заавал хийж үзэх 10 зүйл




 Спортлог бай Бие галбираа хөгжүүлж, эрүүл амьдрахын төлөө дасгал хийж эхлээрэй! ..... Залуу байхдаа эхлэхгүй бол дараа нь хэзээ ч эхэлж чадахгүй шүү. Маргааш маргааш гэж хойшлуулахгүй яг өнөөдрөөс!!! 





Хамгийн сайн найзыгаа ол Одоо шууд бодогдож байгаа хүн байвал, хэзээ ч битгий тэр найзаасаа холд. Хэрэв хэн ч бодогдохгүй байвал, заавал тэр хүнээ олоорой. xөгшрөх тусам хүнтэй найзлах хэцүү болдог. 




Хайрла Залуу нас бол амьдралын хамгийн гялалздаг үе юм. Тэр үедээ хүнийг хайрлахгүй байна гэдэг бол үнэхээр гунигтай хэрэг. Хажуудаа байгаа хүнээ хайрла. Хэрэв ганц бие бол (http://unclesmen.blogspot.com/search/label/woman ) үүнийг унш. 




Үүргэвчээ үүрээд аялалд гар Шинэ газартай танилцаж нүдээ нээ, залуу байхдаа аялахгүй бол хэзээ аялж зугаалах вэ дээ. Хол, хэцүү, мөнгөгүй байсан ч тэр аялал чамд их юмыг зааж өгнө. 




Ном унш Ном унших нь бусдын амьдрал, бодол, туршлагыг ойлгож мэдэх хамгийн шилдэг арга юм. Ном уншиж амьдралыг өөр өнцгөөс харж сур. 





Хэл сур Зөвхөн Англи хэлийг сурна гэсэн үг биш. Ямар нэгэн өөр хэлийг сурснаар хэзээ нэгэн цагт хэрэг болно. 




Өөрийгөө сорь Уйгагүй хичээж ямар нэгэн зүйлд өөрийгөө сорь. Залуу байхад алдах зүйл тийм их байхгүй ээ. Бүтэлгүйтсэн ч олон юмыг сурч авах болно. 




Соёл, урлагийг сонирх Зургийн галерей үздэг ч юм уу, өөрөө зураг зур, ямар нэгэн хөгжмийн зэвсэг тоглож сур. Энэ бүхэн Амьдралыг чинь илүү сонирхолтой болгоно. 


Ямар нэгэн зүйлийг шимтэн сонирх Ямар нэгэн хоббитой бол, түүгээрээ стрессээ тайлж өөрийгөө хөгжүүл. Тэр зүйл чинь ирээдүйд хүсэл мөрөөдөлд чинь нөлөөлж магадгүй. 



Хамгийн дэгжин хувцсаа өмсөөд найзуудтайгаа гадуур гар Өөрийгөө гоёж гангал, залуу байхдаа ингэхгүй бол хэзээ зугаацаж цэнгэх вэ дээ. (гэхдээ хэмжээ хязгаарыг давж болохгүй)

Comments