Эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах вэ?

Уулзаад нэг их удаагүй бүсгүйдээ
"Миний хамгийн сайн найз "uncle's" гэдэг киноны найруулагч л даa, түүн дээр тоглодог гол дүрийн 2 жинхнээсээ үерхдэг гэсэн"
"Нэг гар манай найзыг дээрэлхээд,,,, би угаасаа тийм зүйл харж чаддаггүй болохоор ингээд тэгээд .... "


 Иймэрхүү юм ярьж байдаг залуучуудыг харах үед дуудаж авчраад тэвэрч өгмөөр санагддаг.   


(иймэрхүү юм ярьдаг бүх залуучуудад free hug хийж өгнө. free hug хэрэгтэй найздаа share.)
 



Цэрэгт явж ирсэн залуучууд цэргийн тухай, 10-н жилдээ хүнд гар байсныхаа тухай, хэр сайн сагс тоглодог тухай ,,, гэх мэт зүйлүүдийг ярьж суугаа залуучууддаа зориулж энэ удаа "болзоонд бүсгүйтэйгээ хэрхэн ярих вэ талаар" ярилцая 



1: 3 зүйлийг санаж яв

 Эмэгтэй хүнтэй юу ярих уу, яаж ярих вэ гэж бодохоосоо өмнө хүнтэй ярихад хамгийн энгийн бөгөөд чухал 3-н зүйлийг санаж явах хэрэгтэй
 







1: Битгий оролд



Үс, хамраа оролдох, хумсаа хазах, утсаа байнга шалгах, өөр зүг рүү харах....Ганц хоёр удаа ч яaхав гэхэд, байнга энэ зүйлүүдийг давтаад байвал эмэгтэй хүн "миний ярьж байгаа юм сонирхолгүй байгаа юм бол уу" гэж бодох ч юм уу ерөөсөө өөрийг нь анхаарахгүй байна гэж                       

                                                       ойлгож магад 


  
 

2: Ярьж байхад нь битгий тасал (зогсоо)


Дэндүү гоё зүйлүүдийг ярих гэж хичээсэндээ ч юм уу, гэнэт гоё санаа орж ирээд нөгөө хүнийхээ яриаг  тасалдаг хүмүүс зөндөө байдаг.Ярих гэж байгаа зүйл чинь хичнээн сонирхолтой байсан ч ярьж байхдаа таслуулсан хүний хувьд тийм ч сайхан санагдахгүй л болов уу.   

 

3: Багaaраа тогло



Kobe Bryant (NBA) үнэхээр сайн тоглодог ч олон залуучууд түүний ганцаараа тоглодогт нь дургүй байдаг. Чи тэр бүсгүйдээ лекц унших гэж уулзаагүй л юм бол зөвхөн ганцаараа л  яриад байлгүй, бүсгүйдээ ч ярих боломж олго.Караокед микрофоноо тавихгүй "энэ миний мэддэг дуу !!" гээд ганцаараа дуулаад байдаг найзыга боддоо
   


 



2: i love me


Хүн өөрийн хамгийн сайн мэддэг бас хамгийн хайртай хүнийхээ талаар ярих дуртай. Тэр хүнийг нь яаж мэдэх вэ гэж үү ?Их амархан. Хүн болгоны хамгийн хайртай хүн бол "өөрөө" л байдаг.Ойлгож байнa уу?

Тэр бүсгүйн талаар яриа өрнүүл гэсэн үг юм. Хүн өөрийнхөө талаар ярих хамгийн дуртай
    



3: Нийтлэг зүйлийг ол




Ярих юм олдохгүй үед нийтлэг зүйл олох нь хамгийн чухал.Нэг 10-н жил төгссөн ч юм уу, бага байхдаа хамт лагeрт гарч байсан хүнтэйгээ ярих юм зөндөө олддог. 


Гэхдээ ингэж хэллээ гээд зөвхөн 10-н жил, лагерынхаа тухай ярих гээд байж болохгүй шүү.
  



Тэр бүсгүйн талаар мэдээлэл цуглуул гэсэн үг юм. 



Тэглээ гээд байцааж болохгүй шүү. Яриан дундаа мэдээллээ цуглуулах хэрэгтэй. (дуртай киноны төрөл, хоолны төрөл) гэх мэт. 

Хэрэв ямар хоолонд дуртай гэдгийг нь мэдэж авсан бол, тэр чинь дахиж болзоонд урих шалтгаан болно гэсэн үг юм. 


(нийтлэг зүйлийнхээ талаар ярьснаар, бүсгүйд "энэ залуу надтай таардаг юм байна" гэдэг ойлголт төрүүлнэ.)   




4: Сайн сонс тэгээд ойлго.      


 Ихэнх найзууд маань над дээр ирж өөрсдийн стресс болон бусад асуудлаа ярьж хуваалцахыг хүсдэг.   
би тийм ухаантай, бас зөвлөгөө сайн өгдөг гэж үү?   

үгүй би зүгээр л сайн сонсогч.  
 Найзуудынхаа зовлонг сайн сонсож, ойлгохыг л хичээдэг. 
"ммм" "зөв зөв" "ойлгож байна".   
Энэ 3 н үг байхад л болно. Сайн сонсож тэр хүнээ ойлгож байна гэсэн бодол төрүүлэх хэрэгтэй.       

Өмнөх  "Эмэгтэйчүүдээс асууж болохгүй зүйл TOP 3" Post дээр бичсэн зүйлээ давтаж хэлэхэд,, 

"эмэгтэй хүмүүс бол сэтгэл хөдлөл, мэдрэмжээс бүрдсэн хүмүүс тийм учраас болзож байгаа, хамт ярилцаж байгаа бүсгүйн сэтгэл санаа болоод нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй " 

1. Бүсгүйн талаар яриа өрнүүл
2. Ярьж байгаа бүсгүйгээ дэмжиж урам өг 
3. Яриаг нь сайн сонсож, санал нэг байвал түүнийгээ илэрхийл (сайн сонссон бол бүсгүйн талаар мэдээлэл цуглуулсан байх) 
4. Тэр цуглуулсан мэдээллээс нийтлэг зүйлийг олж авж түүний талаар яриа өрнүүл.
   


Хүнтэй ярилцахад заавал 50 : 50 н хувьтай байх ёстой биш юм. 
Тэр бүсгүй 80 %, чи 20% ярьсан ч хамаагүй ярианы чанар нь сайн байх хэрэгтэй. 
Чи тэр хүнээ хэр ойлгож, өөрийгөө ойлгуулж, тэр ярианаасаа болж хэр их дотно болсон бэ гэдэг нь ярианы чанарыг сайн болгоно гэсэн үг юм 

 Xичнээн ийм зүйлүүд уншсан ч бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хэцүү гэдгийг сайн мэднэ. 
Найзуудынхаа дунд хамгийн яриа хөөрөө сайтай боловч таалагддаг бүсгүйнхээ урд таг болдог залуучууд зөндөө байдаг. 
Тийм учраас "ямар нэгэн зүйлд сайн болохын тулд заавал бэлтгэл хийх хэрэгтэй" гэдгийг санаж яваарай.


 Заавал таалагддаг бүсгүй биш, өдөр болгон уулздаг хүмүүстэйгээ ярь. Эмэгтэй хүнтэй ярих чиний хувьд амархан болох хэрэгтэй.Дүү ч юм yу эгчтэйгээ дотно яриа өрнүүл, ээжтэйгээ ярь. Чи хамгийн сүүлд хэзээ ээжтэйгээ удаан сууж яриа өрнүүлсэн бэ? Тэгж удаан суугаад ярих юм олдохгүй байна уу? Хэрэв ээжтэйгээ дотно яриа өрнүүлж чадахгүй зүгээр л нэг ойр зуурын юм л ярьдаг бол яаж таалагддаг бүсгүйтэйгээ дотно харилцаж, чанартай яриа өрнүүлж чадах юм бэ.
Хэрэв ээжтэйгээ дотно яриа өрнүүлж чадахгүй зүгээр л нэг ойр зуурын юм л ярьдаг бол яаж таалагддаг бүсгүйтэйгээ дотно харилцаж, чанартай яриа өрнүүлж чадах юм бэ.


Манай FACEBOOK хуудасанд LIKE дарснаар та шинэ
мэдээлэлийг хурдан авах боломжтой


Comments