[2015 mens trend] Мода дагахгүй нь мода

Мода дагахгүй нь мода


Ихэнх хүмүүс бусдаас өөр байж, гоёж гангалахыг загварлаг байна гэж ойлгодог. Загварын түүх ч бидэнд үеийн үед тийм ойлголт төрүүлсээр ирсэн. Сүүлийн үед Монголд загвар хурдтай хөгжиж байгаа учраас залуучууд маань ч гэсэн өөрсдийн хувцаслалт, стильдээ ихээр анхаарч гоёж гангалан бусдаас содон байхыг эрмэлздэг болсон.

Гэвч загвар гэдэг зүйл хэзээ ч нэг хэвэндээ байгаад байдаггүй. Хүмүүс бусдаас онцгойрч , гоёж , өөр байхыг хичээж байх энэ үед “Fashion” өөр зүйл рүү тэмүүлж эхэллээ.

2015 онд залуучууд бидний мэдэх ёстой трэнд бол “Normcore look”

“Normcore” гэдэг нь norm(энгийн)+core(гол) гэсэн 2 үгнээс бүрдсэн ба товчхон тайлбарлавал “Энгийн байх нь гол” гэсэн утгатай. Мода дагахгүй байх нь одоо мода болсон гэсэн үг юм уу даа.
Гэсэн хэдий ч “fashion” бол “fashion”
Энгийн хувцасласан ч донжтой байх хэрэгтэй. Normcore-ын гол зүйл нь гоёсон ч гоёогүй юм шиг харагдах.


За тэгвэл Normcore look-д ямар item-ууд орох вэ?

Normcore look-д хамгийн их хэрэглэгддэг item-ууд:
(faded jeans, adidas originals, new balance sneakers, turtle neck sweater, pique shirts, simple t- shirts, (adidas) training pants,  wind breaker)
Энгийн байгаа биз? Хүн болгоны шүүгээнд эдгээр зүйлстэй яг адилхан биш ч төстэй зүйлүүд байж л байдаг.


Энгийн гээд ямар ч хамаагүй зүйл өмсч болохгүй шүү. 

Эрчүүдийн хувцаслалтанд деталь маш чухал.
(жишээ нь: цаг, малгай, бүс, цүнх, гутал, шил). Эдгээр деталиудыг ашиглан энгийн хувцаслалтыг зүгээр нэг энгийн биш донжтой стиль бүрдүүлэх хэрэгтэй.







Манай FACEBOOK хуудасанд LIKE дарснаар та шинэ
мэдээлэлийг хурдан авах боломжтой


Comments