Эрчүүдийн TOP 3 эндүүрдэл

   Эрчүүдийн TOP 3 эндүүрдэл 





Нилээд хэдэн жилийн өмнө Christiano Ronaldo маань цамцныхаа захыг ингэж босгосноос болж тэр үед манай 10 найзын 8 нь захаа ингэж босгож өмсдөг болсон.Тэр 8 найзын 1 нь одоо хүртэл захаа буулгаагүй л явж байгаа. Заримдаа тэр захыг сайхан нугалаад бүр индүүдээд өгмөөр санагдсан ч, өөрийнх нь стиль гэж бодон өөрийнхөөр нь орхисон. Гэвч өөрийгөө гүзээтэй Бразилийн Ronaldo болсон гэдгээ умартаж одоо хүртэл өөрийгөө Christiano Ronaldo шиг гэж эндүүрч байгаа..... найздаа чи Бразилийн Ronaldo шиг байна гэж хэлхээс өөр сонголт байгаагүй ээ.Яг үүнтэй адилхан олон залуучууд томоохон эндүүрлүүдээсээ болж өөрт нь ирсэн алтан боломжийг хөл бөмбөгийн бөмбөг шиг өшиглөөд явуулдаг тохиолдол зөндөө гардаг.


Түүнээс болж “Над шиг ийм гайгүй залуу яагаад өнөөг хүртэл ганц бие байгаа юм бол?” гэж бодож суугаа залуучуудаа!!!


Чиний буруугаар боддог TOP 3 эндүүрэл


1. “Би найзууд дундаасаа гайгүй царайлагтаа ордог шүү.” Усанд ороод гарч ирээд толинд өөрийгөө ширтэнгээ, үснээс чинь усны дусал унах тэр мөчид 
“ Би ер нь гайгүй залуу шүү.” гэж бодох............ За тэр ч яахав ( угаасаа ихэнх залуучууд өөрийнхөө царайг дундаас дээш гэж боддог юм.)........ 
Тэгэхдээ нойтон үсээ хатаачихаад цээжээ чангалж бүтэн биеэ харахдаа чи яг юу боддог вэ? Өөртөө итгэлтэй байх маш зөв. Зүгээр л өөрийгөө битгий онгироо гэж хэлэх гэсэн юм. Өөртөө итгэлтэй байх онгироо байх 2 тэс ондоо шүү.  







2. “Тэр бүсгүй надад сайн байхаа” Саяхан хамт ажилдаг залуутайгаа хоолонд орж байлаа.
А: Хөөе, эндхийн зөөгч бүсгүй надад ер нь сайн байхаа. Uncle`s: Яасан чамд өөрөө тэгж хэлсэн юм уу? А: Үгүй л дээ, намайг хальт хальт нүднийхаа булангаар хараад байдаг байхгүй юу.

Хмммм.... чи түрүүнээс хойш хоол гарах хүртэл 30 минут гаруй ширтээд л хараад л байхаар тэгэлгүй яахав дээ гэхээс өөр үг алга даа. Өөр лүү чинь инээмсэглэж байгаа бүсгүй болгон чамд сээтэн хаяж байгаа биш гэдгийг дахин дахин хэлье. Тэр бүсгүйн ажлын онцлог байж болно шүү дээ. 3. “ Би жоохон л хичээгээд найрвал бүх бүсгүйчүүд надад унана даа” Үгүй ээ! Залуу минь чи дээрх 1 болон 2-дох эндүүрлээс болж өөрийгөө бүсгүй найрахдаа мэргэжлийн гэж эндүүрч байгаа юм...... Чамайг хөгжилтэй юм ярихад гэдсээ барин чанга чанга инээлээ гээд тэр бүсгүй чамд дурласан бол биш шүү. Тэгж ярьвал хошин шогийн жүжигчидэд монголын бүх бүсгүйчүүд дурласан биш гэдгийг чи ч өөрөө мэдэж байгаа. Байгаа байхгүй бүх мөнгөө шавхаад хамгийн үнэтэй брэнд-ээс юм авч өгч, хамгийн үнэтэй ресторанд оройн зоог барьсан ч тэр бүсгүйг панаалдаж байна даа гэж бодоод өөрийгөө магтаж суухдаа чи ингэж бодсон л байх.
“ За энэ бүсгүй ч одоо надаас салж чадахгүй дээ.” Хммм.............. Манай монгол бүсгүйчүүд зөвхөн үнэтэй юм авахууллаа гээд найрагдчихдаг биш шүү!!! Өөрийгөө магтаж магтчихаад тэр бүсгүйн талаар юм асуухдаа “Хэдэн хүнтэй болзож үзсэн бэ?” ч юмуу “Би ер нь ямархуу залуу юм шиг байна?” гэж асууж болохгүй шүү. 

                                        (өөрийгөө магтдаг хүн ингэж л харагдана шүү дээ)




Тиймээс дараагийн удаа 

( Анх болзоонд урьсан бүсгүй хүнээсээ асууж болохгүй зүйл)-ийн талаар ярилцъя. 



Манай FACEBOOK хуудасанд LIKE дарснаар та шинэ
мэдээлэлийг хурдан авах боломжтой



Comments