болзоход хэцүү бүсгүйчүүд

 Өмнө нь “ЭрчүүдийнТОР 3 эндүүрэл” болон “Эмэгтэйчүүдэд хэлж болохгүй зүйлс” гэх мэт эрчүүдийн болохгүй зүйлүүдийн талаар ярилцсан бол өнөөдөр эрчүүддээ анхааруулах зүйлүүдийн талаар ярилцъя.


Олон юм үзэж, олон хүнтэй учрах хэрэгтэй ч тэр олон зүйлээс бас хийж болохгүй зүйл байна аа. Учрахаас зайлсхийх хэрэгтэй хүмүүс ч зөндөө.


 Болзоход хэцүү бүсгүйчүүд

 (зөвхөн бүсгүйчүүд биш болзоход хэцүү залуучууд ч гэж болно)

 


1.Олон мөчиртэй мод


Олон мөчиртэй модонд мэдээж олон шувуу суух нь ойлгомжтой. Тэр олон шувууд дундаас үүрээ барьсан шувуу ч байж магадгүй.

Мэдээж олон мөчиртэй мод сүртэй гоё харагдах нь ойлгомжтой ч түүнийгээ дагаад олон асуудлууд дагалдана гэдгийг санаж авах хэрэгтэй. 
Ойлгож байна уу?




Тэр хүнд (эсрэг хүйстэн) найз нөхдөд олон байдаг .....10-н жилийн найз, их сургуулийн найз, байрны найз, зуслангийн найз, ажлын найз, бүр цэцэрлэгийн найз, тэр ч бүү хэл шоуны найз гэнэ үү хаха????

Sосial байж танилын хүрээтэй байх нь сайн хэрэг. Гэвч өдөр шөнөгүй тэр найзууд нь залгаж уулзъя гэх бүрт тэр хүн чинь хүлээж байсан юм шиг шууд гүйгээд очдог бол...
Магадгүй чи тэр хүнийхээ талаар дахин бодож үзэх хэрэгтэй байх.


Чамтай уулзах болгондоо чамаас илүү утасны цаана байгаа хүмүүстэй ярьж чатлаж байгаа тэр хүний хувьд чи зүгээр л тэр олон шувуудын нэг байж магадгүй.


Тэр модон дээр үүрээ барих хэцүү л болов уу. 


(Олон үүртэй гарууд ч байдаг шүү)



2. Чиний түрийвчний хэмжээ тэр бүсгүйг дийлэхгүй



Хоол авч идэж чадахгүй байсан ч заавал үнэтэй брэндийн цүнх авах ёстой гэдэг бодолтой хүн ганц бие байхад нэг их асуудал биш л дээ (тэр хүний л дур)

Харин хос болоход байдал өөрчлөгдөнө. 
Өөрийн шуналаас болж нөгөө хүнээ ч зовоож байгаа хэрэг. За яахав бүх хүн л багахан хэмжээний шуналтай байдаг гэж бодоё л доо.

Гэвч 5-с олон удаа болзоход өөрөөс нь 1 ч зоос гарахгүй байгааг “Mэдээж, ийм л байх ёстой” гэж боддог бүсгүйтэй чи яг одоо болзож байгаа бол,  чамайг түрийвчээ гэж бодож байгаа хүнтэй үнэхээр л түрийвчийн үүргээ биелүүлээд явж байна гэсэн үг юм.

Залуу минь тэр бүсгүй чинь болзоход хэцүү хүний жагсаалтад байгаа гэдгийг хэлье.
Чи оройн хоолонд хэдэн удаа урьсан бол дараа нь чамайг кофегоор дайлах тийм мэдрэмжтэй бүсгүй байх хэрэгтэй гэсэн үг юм.

Энэ бол мөнгөний асуудал биш,
Энэ бол сэтгэлийн асуудал.

Нэг талаас хайрыг хуваалцахыг хүсэж байтал нөгөө талаас өөр зүйлсийг хуваалцахыг хүсэж байж магадгүй юм.

Ажлын салбар дээр зорилго өөр хүнтэй ажиллах хэр хэцүү байдаг гэдгийг мэднэ биз дээ?




Болзож болохгүй биш болзоход хэцүү бүсгүйчүүд гэдэг гарчиг өгсний учир нь:

Тэр бүсгүй олон мөчиртэй мод байлаа ч, намайг түрийвчээ гэж боддог байсан ч би энэ бүхнийг хайраараа даван дийлж чадна!” гэх ч юм уу...
“Хайр бол ондоо зүйл. UNCLE’S юу ч мэдэхгүй гар байна” гэж боддог хүмүүс байж магадгүй учраас тэр.

Энэ удаагийн пост дээрээ “ингэж болохгүй тэгж болохгүй” гэж хэлээгүй юм шүү.

“Ийм хүмүүс байдаг шүү” гээд анхааруулах тэмдэг тавьсан юм.

Дараагийн удаа

Эмэгтэй хүнтэй л уулзахаараа хэлгүй хүн болчихдог залуучууддаа зориулж “Эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах талаар ярилцъя.


Манай FACEBOOK хуудасанд LIKE дарснаар та шинэ
мэдээлэлийг хурдан авах боломжтой




Comments